Slideshow

1

This is default featured post 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

1.08.2011

Дөрвөд




Монголын олон ястнуудын нэг. Монгол улсаас гадна ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс болон БНХАУ-д олон тооны дөрвөдүүд амьдардаг.

Монгол улсад амьдарч буй дөрвөдүүд Увс аймгийн Бөхмөрөн, Давст, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Сагил, Түргэн, Ховд, Улаангом, Тариалан сумуудад, Ховд аймгийн Дөргөн, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумдад, Увс аймгийн Завхан суманд нэг баг, Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд "онгоцны дөрвөдүүд", Мянгад суманд нэг баг дөрвөдүүд амьдарч байна. Мөн социализмын үед атар эзэмших, аж үйлдвэржүүлэх зорилгоор, 1990 оноос хойш зах зээлд ойртох зорилгоор Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотууд, Төв, Сэлэнгэ, Булган аймгийн сумдаар ихээхэн тарж суурьшсан байна.
(IMG:http://travelnews.mn/images/stories/hun_am/dorvod_emegtei.jpg)

Дөрвөдүүд бол Монголын эртний аймгийн нэг. Монголын нууц товчооны 11-р зүйлд Дува сохорын 4 хөвгүүн эцгийгээ нас барсны дараа Добу мэргэнийг авгаа гэж үзэхгүй албатаа аван салж нүүн дөрвөд овогтон болов гэжээ. Дува сохорын дөрвөн хөвүүн Доной, Догшин, Эрх, Эмнэг нарын удам угсаа бол дөрвөдүүд. Добу мэргэний удам бол Чингис хаан. Тэгэхээр дөрвөд, боржигон 2 бол монгол угсаатнууд.

10-р зууны үед Дува сохорын 4 хүүгийн албатууд Енисей, Эрчис мөрний хавиар, 12-р зууны үед дөрвөдүүд Халх гол улмаар Байгал нуурын ойролцоо ирж нутаглажээ. Чингис хаан Монголын эзэнт гүрнийг байгуулахад дөрвөдүүд ойрадын Хархируга, Хутагбэх, Дөрбэй догшин, Мөч бүдүүн ноёдын удирдлагын дор явж хүчин зүтгэсэн байна. Чингис хаан энэ гавьяа зүтгэлийг үнэлж ойрадын Хутагбэхтэй худ ураг болж өөрийн охин Цэцэгхэнийг Хутагбэхийн хүү Иналчид гэргийн болгон өгснийг түүхэнд тэмдэглэжээ.
(IMG:http://img11.imageshack.us/img11/498/erdgarsanhuuchintsagiin.jpg)

Uploaded with ImageShack.us
Чингис хааны дараах үед дөрвөдүүд Алтай болон Ил тарвагатайд очиж нутагласан ажээ. Нэгэн үе бүх Монголыг нэгтгэн захирч их хаан ширээнд суусан ойрадын Эсэн тайш өөрийн ууган хүү Борнагалд дөрвөдүүдийг өгч захируулсан бөгөөд дөрвөдийн ноёд түүний удмын хүмүүс байдаг. 14-р зууны эхнээс дөрвөдүүд ойрадын дөрвөн гол аймгийн нэг болж түүхийн тавцанд гарч дотроо их, бага дөрвөд, баруун зүүн дөрвөд гэж хуваагдсан байна.

17-р зуунд Ойрадын их бутрал эхлэхэд дөрвөдийн нэг хэсэг нь Гүүш хаан хэмээх Төрбайх ноёны удирдлагаар хошууд нар Хөхнуур руу нүүхэд дагалдан оджээ.Тэднийг өдгөө БНХАУ-ын Хөх нуурын мужийн Сог монгол буюу дээд монголчууд гэдэг.

Мөн их, бага дөрвөдүүд Далай тайшийн удирдлага дор баруун зүг нүүдэллэн Баруун сибирь, Ил, Урал мөрнийг гатлан Ижил мөрний хөвөөнд очиж нутаглахдаа Халимаг хэмээх нэр авч Орос улсын бүрэлдэхүүнд оржээ.
(IMG:http://www.mongolia800.mn/files/images/z/nomad/ovog/bayad.gif)
Үлдсэн дөрвөдүүд баядуудын хамт Алтайг даван нүүж Заг, Байдрагийн газар ирж 8 жил гаруй нутаглаж байгаад Жуудгай гэдэг хүнээр газар шинжүүлсний дараа Увс нуурын газар баядуудтайгаа ирж нутаглажээ. Увс нуурын баруун талаар дөрвөдүүд, зүүн талаар баядууд амьдрах болжээ.

Мөн БНХАУ-ын Хар мөрөн мужийн дөрвөдийн өөртөө засах хошуунд дөрвөд ястан бөөнөөрөө орших бөгөөд эдгээрийг дөрвөдүүд Енисей мөрнөөс Халх гол, Байгаль нуур луу 11-р зуунд нүүдэллэн ирж нутаглаж байгаад баруун тийш нүүх үед тасран үлдсэн гэж үздэг.

17-р зууны үед Ойрадуудыг Манжаас хамгаалахын тулд торгууд, дөрвөд, өөлдүүдээс сайн эрсийг шилж гэр бүлээр нь захлуулан амьдруулснаар одоогийн захчин ястан бий болсон. Өөрөөр хэлбэл захчин ястан нь энэ гурван ястнаас үүссэн.

Монгол улсад амьдарч буй дөрвөдүүдээс төрийн тэргүүнээр 10 жил, МУ-ын 12 дахь ерөнхий сайдаар 22 жил, МАХН-ын даргаар 44 жил ажилласан Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбал, улсын баатар Б.Гиваан, хөдөлмөрийн баатар Д.Батсуурь, Ц.Буниа, Н.Буянжаргал, Ц.Ганчимэг, Б.Дистэй, Б.Жанцансамбуу, Г.Тэгшжав, С.Цэвээн, С.Эрдэнэ, Жүдо бөхийн ДАШТ-ын мөнгөн медальт, үндэсний бөхийн улсын аварга, гавьяат тамирчин О.Балжинням, Гандан хийдийн тэргүүн хамба лам, эрдэмтэн Х.Гаадан, партизанд Б.Алаг,Б.Аюур,Ц.Аюушжав, Ш.Бүргэлдэй, З.Бямба-Иш,Д.Гомбосүрэн, Б.Равдан, Б.Таяа, Б.Тогтох, М.Цулдган, Б.Цэрэв, Ү.Янжив, МУ-ын гавьяат цолтон М.Алтай, Г.Баазар, Б.Бадам, Т.Батзул, Ө.Нарангэрэл,Ц.Батнасан,Ё.Бат-Өлзий, Д.Баяраа, Г.Гомбожав, Ц.Дэмбэрэл, Ж.Лэгжмаа, Л.Моголдой, Д.Мөнхөө, Б.Норжин, Б.Оргой, Ж.Очир, Д.Пунцаг, Б.Сайнбуян, Т.Сономпэл, Б.Сумхүү, А.Таяа, Б.Хүүхээ, Ж.Цэвээн, Э.Цэрэв, Н.Цэрэн, социализмын үеийн төрийн сайд Ө.Бадрах, Б.Дэжид, Ц.Нансалжав, Р.Гүнсэн, П.Баатар, Т.Машлай, Ц.Молом, К.Чимэд, ардчиллын буюу 1990 оноос хойш үеийн төрийн сайд Э.Бямбажав, З.Батжаргал, Ж.Амарсанаа, Д.Насанжаргал, Н.Баяртсайхан, Ч.Хүрэлбаатар, С.Отгонбаяр, генерал Ц.Нансалжав, Б.Дэжид, Р.Гүнсэн, М.Хүрлээ, төрийн шагналт Ж.Гээзэн, М.Намсрай, К.Цагаан, Д.Янжив, Б.Баатар, акедамич Х.Цэрэв, шинжлэх ухааны доктор З.Омбоо, К.Цоохүү, Ж.Чогдон, М.Шагдарсүрэн, Г.Ширнэн, Б.Эрдэнэбаатар, Ө.Пүрэв, А.Нямаа, Б.Кукэ, С.Дамдинсүрэн, Х.Буян-Орших, Х.Батцэнгэл, эрдэмтэн С.Баатар, Б.Балган, Б.Батжаргал, Ш.Батсүх, Д.Бат-Эрдэнэ,Ж.Баянсан, Г.Баярсүрэн, Б.Биньеэ, О.Бирзана, Х.Буяннэмэх, А.Буянтөгс, М.Бэхтөр,Д.Гантөмөр, С.Гончиг,Б.Гончигсүрэн,Ц.Готов, Г.Даваасамбуу, Д.Даваасамбуу, Ц.Дамдинсүрэн,Ц.Даш, Г.Додон, Г.Долгорсүрэн, Ц.Жамбалсүрэн, Д.Жамц, Г.Жамьян, Ш.Жумдаан,Б.Катуу, А.Ламжав, Е.Моголцог, З.Мөнхөө, Г.Мягмаржав,Ч.Намжаа, Ц.Нанзад, М.Насанбат, О.Насанбат, Б.Насанжаргал, Д.Нямжав, Ц.Одонхүү, Ж.Октябрь, Д.Өлзийбаяр,Д.Өлзийсайхан, Ц.Пунсаа, Д.Пүрэв, Ж.Пүрэвжал, У.Рагчаа, Д.Рийзэн, Ж.Роозон,Н.Сайжаа, Т.Сайнжаргал, Т.Тойвгоо, Ч.Төмөрбаатар, Ч.Түмэндэлгэр, Д.Түмэнжаргал, Т.Цагаанбаньд, Т.Цэвэгмэд, З.Цэвээн, С.Цэвээндорж, Н.Цэрэн, Ц.Цэрэн, Г.Чимэддорж, Л.Чойбалсан, Л.Чулуунбаатар, Г.Элдэв-Очир, Б.Эрдэнэсүрэн, зохиолч Н.Батбаяр, А.Даваасамбуу, Д.Саманд, улсын арслан М.Мөнгөн, улсын заан Сүхбаатар, улсын харцага Г.Намсрайжав, улсын начин Ж.Гэлэг, Г.Даваасамбуу, Нямжав, Даваасамбуу, Эрхэмбаяр, Ю.Батаа, Насандэлгэр, алдарт туульч Ц.Зодов, Г.Хайнзан, дуучин С.Жавхлан, Оюунбилэг, Нисванис хамтлагийн Л.Энх-Амгалан, Бямбажаргал, Бямбажав зэрэг алдартай хүмүүс төрөн гарчээ.

Монгол уламжлал, бахархал


Монгол уламжлал, бахархал
Агуулга: Бахархал, уламжлал бол оюуны өв хөгжил юм; Түлхүүр үг: бид бахархал бүтээгч нь; Зориулж буй нийгмийн бүлэг: Бодоод авах хүмүүс; Уриалга: Бага мөнгөтэй бол их ухаантай бай;
Уламжлал бол үйл явц бөгөөд дэвшин сайжрдаг. Түүхэн хугацааны хөгжилд тохирч өөрчлөгддөг. Тухайн үндэстний сэтгэлгээний онцлог, орших үзэл, соёлын хандлага, онцлог, унаган төрх, хэв маягийн тусгал цөм уламжлагддаг, шингэн үлддэг, хөгждөг. Харин хүмүүс уламжлалыг хөдөлдөггүй зүйл гэж төсөөлөн боддог. (хөгжүүлэх менежмент) Уламжлал дунд бидний бахархал буй гэж би боддог. Монголчуудын уламжлал ба бахархал юу вэ? гэдэг асуултыг асуухаас өмнө монголчуудын уламжлал, бахархал нь Мoнголчуудын сэтгэлгээний түүх, сэтгэдэг хэв маягийн оргил аргачлал түүний өв сургаал гэдгийг ердөө мартаж болохгүйг онцлох нь зүйтэй.
Орчин үеийн бахархал
Улс үндэстэн бүр өөрийн уламжлалд тохируулан орчин үеийн шинэ технологи давуурхан эзэмшсэн эдийн засагтай байхыг эрмэлзэж, үндэстний бизнес (амьдрах загвар) загвараа зохиохыг хичээж, улс үндэстний соёл, эдийн засгаа мандуулахыг тэмүүлэн байна. Товчилбол үндэстний амьдрах шинэ аргадаа соёлоо, уламжлалаа, бахархалаа холбон зохиомжилдог.
Харин эдүгээ монголчууд хуучин их гүрнээ санагалздаг сэтгэхүй нь дийлээд байгаа ч эдийн засгийн бахархал, уламжлал гэж байдаг болохыг 4,2 их наяд доллартой дүйцэхүйц их баялагтаа тулгуурласан "үндэсний компаниуд чадна" гэсэн итгэлийн дор ойлгож эхлээд байх шиг. Тэгэхээр эдийн засгийн монгол бахархал гэж байна аа. Гэхдээ монгол хүмүүсийн эв нэгдэлтэй чанар (аюултай үг) бус "зөв зүйлд эвсэж чаддаг чанараа ойлгох" нь илүү чухал болов уу. (байгаа зүйлээрээ бахархах) Товчоор хэлбэл Монгол хүн монгол газар шороон дээрээ, эх түүхээсээ суралцаж, эрх чөлөөгөө мэдэрч, эдийн засгаа бүтээж, эзэн биеэ мэдэж, амьдралын сайхныг амтлан амьдрах нь эдийн засгийн эрх чөлөө, бахархал юм даа.
Түүхэн үеийн бахархал
- Нийгмийн удирдлага: Монголчууд дэлхийн талыг хамарсан олон соёлыг нэгтгэсэн нийгмийн тогтвортой байдлыг авчирж чадсан нь гайхалтай. Тогтвортой, зөв хөгжилтэй нийгмийг бий болгоно гэдэг ямар ч цаг үед, хүн төрөлхтний мөрөөдөл байсаар ирсэн байтал монголчууд чадсан нь сэтгэлгээ, удирдлагын том соёл байсныг харуулж байна. Энэ бол бахархал, уламжлал.
- Бизнесийн удирдлага: Анхны даяарчлал 1.0, Татварын орчин, тайван байдал, торгоны зам
- Удирдлага зохион байгуулалт: Бүх төрлийн нөөцийг оновчтой байршуулж байсан аргачлал; Аравтын систем, дайтахуйн стратеги, тактикын үйлдэл;
- Мэдээлийн удирдлага: Евро ази дамансан анхны өртөө сүлжээ байгуулсан; дайн байлдаанд мэдээллийг дээд зэргээр зохион байгуулж дайсныг дарж байсан.
- Хүний нөөцийн удирдлага: Шийтгэл урамшууллын систем; үндэс ялгалгүй мэргэд авч ашиглах буюу хүнээс суралцах чанар. Үндэсний спорт болох эрийн гурван наадам нь дайтах, эх нутгаа хамгаалах хүний нөөцийг чадвахжуулахтай холбогдон уялдсан г.м. Тэгэхээр монгол хүний стратеги, тактик ухаан, зохион байгуулалтын хандлагаар бахархаж болох нь ээ гэсэн санаа. (Бүтээсэн зүйлээрээ бахархах)
Ирээдүйн бахархал
Боломжит ирээдүйд зорьж, түүнийг эзэмшихийн төлөөх үйл явц нь хүмүүсийг хэлсэн үгэндээ эзэн байх, зорьсноо үргэлж санан тэмүүлэх хариуцлага руу түлхдэг гэлтэй. Ийм учраас монголчуудын хэлдэг хэлсэн үгэндээ эзэн байх гэдэг чанар үүнд тохирдог болов уу. Иймээс түүхэн өрнөл сургамж, өнгөрсний сургамж, өнөөдрийн чадвахи, ирээдүйн зорилт уялдаж, түүгээр бахархах нь тун ч учиртай хэрэг. Зорьж чадна гэдэг сайн хэрэг шүү. Гэхдээ л өнөө үед зорьж чаддаг, түүнийхээ төлөө уйгагүй тэмцэж чаддаг, хэлсэндээ байдаг, алсыг хардаг чанар дутагдаад байх шиг. (Бүтээх гэж буй зүйлээрээ бахархах)
Бид уламжлалаа хэрхэн хөгжүүлж, утга учрыг нь ойлгож чадаж байна уу?
Бид монгол хүний ертөнцийг үзэх үзэл санаа, унаган чанарын талаар ярилцалгүй, судлалгүй харин дээл хувцас шалдар бялдар туслах зүйл ярьж түүнээс монгол хүнийг бусад үндэстэнд ойлгуулах гэж хичээдэг. Еврей хүн: Нэг еврей нөгөө еврейдээ эх орон гэдэг үзэл санаатай, Япон хүний гүн ухаан нь бушидо, Биднийх юу вэ? Үүнийг л анхаарах хэрэгтэй болов уу?
Энэ том сэдвийг хойш тавьлаа ч монгол залуу хүний хийх хэрэгтэй нэг чухал зүйл байдаг гэж бодогддог. Энэ нь өөрийн мэдэлтэй бие оюунаа улам төгөлдөржүүлж, дараа үедээ сул талаа дамжуулалгүй, өөрийн үедээ залруулан мартуулах юм. Яагаад гэвэл монгол хүний үнэ цэнийг Ухаалаг, зөв бодол хандлагатай, үлгэр жишээ хүмүүс илэрхийлдэг учраас тэр юм.

Өнөөдөргүй ирээдүй хоосон
Ирээдүйгүй өнөөдөр харуусалтай
Өнөөдөр бүтээгээгүй хүн өчигдрөөр бахархах нь илүүтэй.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More