Монгол уламжлал, бахархал
Агуулга: Бахархал, уламжлал бол оюуны өв хөгжил юм; Түлхүүр үг: бид бахархал бүтээгч нь; Зориулж буй нийгмийн бүлэг: Бодоод авах хүмүүс; Уриалга: Бага мөнгөтэй бол их ухаантай бай;
Уламжлал бол үйл явц бөгөөд дэвшин сайжрдаг. Түүхэн хугацааны хөгжилд тохирч өөрчлөгддөг. Тухайн үндэстний сэтгэлгээний онцлог, орших үзэл, соёлын хандлага, онцлог, унаган төрх, хэв маягийн тусгал цөм уламжлагддаг, шингэн үлддэг, хөгждөг. Харин хүмүүс уламжлалыг хөдөлдөггүй зүйл гэж төсөөлөн боддог. (хөгжүүлэх менежмент) Уламжлал дунд бидний бахархал буй гэж би боддог. Монголчуудын уламжлал ба бахархал юу вэ? гэдэг асуултыг асуухаас өмнө монголчуудын уламжлал, бахархал нь Мoнголчуудын сэтгэлгээний түүх, сэтгэдэг хэв маягийн оргил аргачлал түүний өв сургаал гэдгийг ердөө мартаж болохгүйг онцлох нь зүйтэй.
Орчин үеийн бахархал
Улс үндэстэн бүр өөрийн уламжлалд тохируулан орчин үеийн шинэ технологи давуурхан эзэмшсэн эдийн засагтай байхыг эрмэлзэж, үндэстний бизнес (амьдрах загвар) загвараа зохиохыг хичээж, улс үндэстний соёл, эдийн засгаа мандуулахыг тэмүүлэн байна. Товчилбол үндэстний амьдрах шинэ аргадаа соёлоо, уламжлалаа, бахархалаа холбон зохиомжилдог.
Харин эдүгээ монголчууд хуучин их гүрнээ санагалздаг сэтгэхүй нь дийлээд байгаа ч эдийн засгийн бахархал, уламжлал гэж байдаг болохыг 4,2 их наяд доллартой дүйцэхүйц их баялагтаа тулгуурласан "үндэсний компаниуд чадна" гэсэн итгэлийн дор ойлгож эхлээд байх шиг. Тэгэхээр эдийн засгийн монгол бахархал гэж байна аа. Гэхдээ монгол хүмүүсийн эв нэгдэлтэй чанар (аюултай үг) бус "зөв зүйлд эвсэж чаддаг чанараа ойлгох" нь илүү чухал болов уу. (байгаа зүйлээрээ бахархах) Товчоор хэлбэл Монгол хүн монгол газар шороон дээрээ, эх түүхээсээ суралцаж, эрх чөлөөгөө мэдэрч, эдийн засгаа бүтээж, эзэн биеэ мэдэж, амьдралын сайхныг амтлан амьдрах нь эдийн засгийн эрх чөлөө, бахархал юм даа.
Түүхэн үеийн бахархал
- Нийгмийн удирдлага: Монголчууд дэлхийн талыг хамарсан олон соёлыг нэгтгэсэн нийгмийн тогтвортой байдлыг авчирж чадсан нь гайхалтай. Тогтвортой, зөв хөгжилтэй нийгмийг бий болгоно гэдэг ямар ч цаг үед, хүн төрөлхтний мөрөөдөл байсаар ирсэн байтал монголчууд чадсан нь сэтгэлгээ, удирдлагын том соёл байсныг харуулж байна. Энэ бол бахархал, уламжлал.
- Бизнесийн удирдлага: Анхны даяарчлал 1.0, Татварын орчин, тайван байдал, торгоны зам
- Удирдлага зохион байгуулалт: Бүх төрлийн нөөцийг оновчтой байршуулж байсан аргачлал; Аравтын систем, дайтахуйн стратеги, тактикын үйлдэл;
- Мэдээлийн удирдлага: Евро ази дамансан анхны өртөө сүлжээ байгуулсан; дайн байлдаанд мэдээллийг дээд зэргээр зохион байгуулж дайсныг дарж байсан.
- Хүний нөөцийн удирдлага: Шийтгэл урамшууллын систем; үндэс ялгалгүй мэргэд авч ашиглах буюу хүнээс суралцах чанар. Үндэсний спорт болох эрийн гурван наадам нь дайтах, эх нутгаа хамгаалах хүний нөөцийг чадвахжуулахтай холбогдон уялдсан г.м. Тэгэхээр монгол хүний стратеги, тактик ухаан, зохион байгуулалтын хандлагаар бахархаж болох нь ээ гэсэн санаа. (Бүтээсэн зүйлээрээ бахархах)
Ирээдүйн бахархал
Боломжит ирээдүйд зорьж, түүнийг эзэмшихийн төлөөх үйл явц нь хүмүүсийг хэлсэн үгэндээ эзэн байх, зорьсноо үргэлж санан тэмүүлэх хариуцлага руу түлхдэг гэлтэй. Ийм учраас монголчуудын хэлдэг хэлсэн үгэндээ эзэн байх гэдэг чанар үүнд тохирдог болов уу. Иймээс түүхэн өрнөл сургамж, өнгөрсний сургамж, өнөөдрийн чадвахи, ирээдүйн зорилт уялдаж, түүгээр бахархах нь тун ч учиртай хэрэг. Зорьж чадна гэдэг сайн хэрэг шүү. Гэхдээ л өнөө үед зорьж чаддаг, түүнийхээ төлөө уйгагүй тэмцэж чаддаг, хэлсэндээ байдаг, алсыг хардаг чанар дутагдаад байх шиг. (Бүтээх гэж буй зүйлээрээ бахархах)
Бид уламжлалаа хэрхэн хөгжүүлж, утга учрыг нь ойлгож чадаж байна уу?
Бид монгол хүний ертөнцийг үзэх үзэл санаа, унаган чанарын талаар ярилцалгүй, судлалгүй харин дээл хувцас шалдар бялдар туслах зүйл ярьж түүнээс монгол хүнийг бусад үндэстэнд ойлгуулах гэж хичээдэг. Еврей хүн: Нэг еврей нөгөө еврейдээ эх орон гэдэг үзэл санаатай, Япон хүний гүн ухаан нь бушидо, Биднийх юу вэ? Үүнийг л анхаарах хэрэгтэй болов уу?
Энэ том сэдвийг хойш тавьлаа ч монгол залуу хүний хийх хэрэгтэй нэг чухал зүйл байдаг гэж бодогддог. Энэ нь өөрийн мэдэлтэй бие оюунаа улам төгөлдөржүүлж, дараа үедээ сул талаа дамжуулалгүй, өөрийн үедээ залруулан мартуулах юм. Яагаад гэвэл монгол хүний үнэ цэнийг Ухаалаг, зөв бодол хандлагатай, үлгэр жишээ хүмүүс илэрхийлдэг учраас тэр юм.
Өнөөдөргүй ирээдүй хоосон
Ирээдүйгүй өнөөдөр харуусалтай
Өнөөдөр бүтээгээгүй хүн өчигдрөөр бахархах нь илүүтэй.
0 comments:
Post a Comment